2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН 2-Р УЛИРАЛД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

IMG_3378.JPG
IMG_3386.JPG
IMG_3394.JPG
Үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, сонирхолын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, хувьсах зардал болон эд хөрөнгийг зөв зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг манлайллын зорилтуудыг хангах талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага зэрэг зорилго, зорилтыг дэвшүүлэн ажилласан болно.

Зорилтуудын биелэлт /тоогоор/ 2-р улиралд төлөвлсөн ажлууд:

Хэрэгжиж буй зорилт

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд

“Авьяас” хөтөлбөрийн хүрээнд

“Ном” хөтөлбөрийн хүрээнд

“Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд

Нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилтын хүрээнд

 

 

Бүгд

Төлөвлөсөн үйл ажиллагаа

3

1

2

2

2

 

 

10

Биелэлт

3

1

2

2

2

 

 

10

Гүйцэтгэл /хувиар/

100%

100%

100%

100%

100%

 

 

100%

гэх мэт

ХОЁР. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТ

            2.1 Хууль тогтоомж, дээд газрын бодлого шийдвэр, захирамж, тушаалын хэрэгжилт.

Цэцэрлэгийн өдөр тутамын үйл ажиллагаатай холбоотой  Засгийн газар ,Яам, нийслэл дүүргээс гаргасан   хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажилласан. Үүнд: Засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоол “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр,2012 оны 11-р сарын  22 ний А/136-р тушаал “Багшийн хөгжил” хөтөлбөр БШУСайдын 2013 оны 08-р сарын 28 ний А/327 СӨБ сургалтын талаар баримтлах бодлого зэрэг тушаал шийдвэрүүдийг баримтлан ажилласан.

ГУРАВ: БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД:                                           

            3.1 Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөрийн      хүрээнд хийсэн ажлууд .

  • Цэцэрлэгт явагдаж байгаа үйл ажиллагааг өөрчилж шинэчлэхийн тулд бид хүүхдүүдэд төдийгүй багш нарт боломж олгосон ба зөвлөн туслах үйлчилгээ авч хүүхэд бүрээ хөгжүүлэх, сургалтын орчноо бүрдүүлэх, багш бүр хүүхдүүдээ мэдэрч, дагаж ажиллах талаасаа их өөрчлөгдсөн. Ингэж ажиллсанаар хүүхдийн хөгжил төлөвшил, эцэг эхийн хандлага, оролцоонд нааштай өөрчлөлтүүд гарч ирсэн. Ер нь сургуулийн өмнөх боловсролын чанарын шинэчлэлийг хийхэд цэцэрлэгийн нийт багш ажилтан эцэг эх хүн нэг бүр оролцох хэрэгтэй гэдэг тал их харагдсан
  • Шинэчлэлийн хүрээнд цэцэрлэг оршин тогтнох, хөгжлөө тодорхойлох, бие даан ажиллах үзэл баримтлалаа тодорхойлох нь гол ажил юм байна.

Бид дээрээс яах бол, юу хийлгэх гээд байгаа юм бол гэж харж суух шаардлагагүй болж байгууллагынхаа үзэл баримтлалаа өөрсдөө тодорхойлж, өөрсдийнхөө хүч чадал байгаа боломж багш ажилтан бүр, эцэг эх нэг бүр өөрсдийн үүрэг ,хариуцлагаа ухамсарладаг болж ирсэн. Багш ажилтан бүр өөрийн ажлаа шахуулж шаардуулахгүй өөрийн хүсэж төлөвлөснөөр хийдэг болсон.

  • Мөн шинэчлэлийн хүрээнд хүүхдүүдээ ангидаа чөлөөтэй байлгаад үзэхэд эхний 2 долоо хоногтоо бөөн бужигнаан, ангид өөрийгөө бие даан авч явж чадахгүй, тоглоомын буланд овоорч, нэг тоглоом барьж авч, тавиад л сургалтын булангуудад байгаа зүйлтэй “багшийн юм” гээд ойртохгүй байсан.

Одоо бол өөр болсон. Хүүхэд бүр дор бүрнээ сонгосон, сонирхосон зүйлээ хийгээд л багш нар ч амгалан тайван. Хүүхэд өөртөө сонирхолтой зүйлийг хийж бүтээж байх үедээ анхаарал нь тогтвортой дуртай санаачилгатай болдог юм байна. Багш ч ялгаагүй сонирхолтой зүйлээ хийхдээ санаачилгатай бүтээлч байдаг нь харагдсан. Хүүхдүүд өөрсдийн хэлэлцсэн ангийн дүрэмдээ захирагдаж чаддаг Тэднийг бага гэж гололгүй сайн ярилцах нь илүү үр дүнтэй гэдгийг багш нар баталж байгаа.

  • Бид хүүхдүүдийг багаас нь яг нэг хэвэнд цутгаснаар иржээ гэж бодогдох болсон Жишээ нь Хүүхдэд баримлын шавар өгөөд аль нэг сэдвээр яг адилхан зүйл хийж гүйцэтгэх даалгавар өгнө, бүгдийг багш удирдана, хүүхдүүдийг ижилхэн хийхийг шаардана. Тэр зүйлээ ижил болж уу гэдгээр нь харж үнэлдэг байсан. Тэгвэл одоо хүүхдүүдэд суурь ойлголт буюу баримлын шаврыг дугуйлах, сунгах, жижиглэх, таслах, чимхэх зэрэг үндсэн аргуудыг зааж өгөөд, тэдэнд сэдвийн дагуу өөрсдөө сэтгэн бодож хийх боломжийг олгодог болсон. Сэдвээ сонгохдоо хүүхдүүдэд аль болох сэтгэхэд дөхөм, хялбар,олон янзын санаа гаргаж өгдөг. Хүүхэд бүрийн өөрөө сэтгэн хийсэн бүтээл нь өөр хоорондоо адилгүй байж, хүүхдүүд “Хүүхэд бүр адилгүй” гэдгээ ойлгоно. Өөрийнхөө сэтгэн хийсэн бүтээлээ хайрлана.Бусдын хийсэн зүйлийг хүндэтгэнэ, бахархана. Хүүхдүүдийн хувьд өөрөө чөлөөтэй сэтгэн бодож хийсэн бүтээл нь тэдэнд маш их хөгжил, баяр баясгалан авч ирдэг болох нь ажиглагдсан.
  • Шинэчлэлийн үед багшид гарсан өөрчлөлтүүд:
  • Хүүхдийн хөгжлийг хөгжүүлэх орчныг бүрдүүлэх
  • Хүүхдээс асууж байгаа асуулт бүрт ач холбогдол өгч, байх
  • Хүүхэд нэг бүрийг судлах
  • Хүүхэд нэг бүртэй ажиллах
  • Юу хүсч сонирхож байгаа талаар хүүхдүүдтэй ярилцах
  • Хүүхдийг сонсох,туслах
  • Хүүхэдтэй хамтдаа тоглох, бүтээх, үлгэрлэх
  • Хүүхдэд гарч байгаа өөрчлөлт:

    • Сургалтын булангуудад, хүүхэд бүр сонголтоороо өөр өөр зүйлийг хийдэг болсон.
    • Тоглонгоо суралцах
    • Санаа бодол, санал, хүслээ илэрхийлэх
    • Өөрөө өөртөө бие дааж үйлчлэх
    • Бусадтай тоглох, ажил үйл гүйцэтгэх
    • Ангийн дүрмийн дагуу хариуцлага хүлээх
    • Байнга хөдөлгөөнтэй байдаг болсон
    • Багшийн өгсөн үүрэг даалгавруудыг сайн хийдэг болсон
    • Судлан турших
    • Асуудлыг олон аргаар шийдэх зэрэг дадал хэвшлүүдийг олгож байна.

      • Эцэг эхэд гарч буй өөрчлөлт:
  • Эцэг эхчүүдийг сургалтын булантай танилцуулан хүүхэдтэйгээ хамтран ажиллах
  • Хүүхэдтэй холбоотой асуудал гаргахад эцэг эхчүүдийг нээлттэй ороцуулдаг болсоноор тулгамдаж байгаа асуудлыг хамтдаа шийддэг болсон.

ДӨРӨВ: ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД

           4.1 Багшийн хөгжил хөтөлбөрийн талаар:

  • Монгол улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын 2012 оны 11-р сарын 22 ний А/136 тушаал “Багшийн хөгжил” хөтөлбөрийн дагуу зорилго ,зорилтыг дэвшүүлэн ажилласан.

“Багшийн хөгжил” хөтөлбөрийн зорилго нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн багшлах арга зүйд тулгамдаж буй асуудлыг судлан илрүүлж, шийдвэрлэх арга замыг сонгон ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих таатай нөхцөл бүрдүүлэх, хүүхдийг хөгжүүлдэг багш төлөвшүүлэх, тэргүүн туршлагыг түгээх, нэр хүндийг нь өсгөхөд оршино.

  • Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд зайлшгүй мэргэжлийн багш шаардлагатай тул тус цэцэрлэгийн 6 бүлэг нь мэргэжлийн багшаар хангагдсан, одоогоор багшлах эрхтэй багш 4 багшлах эрх авах багш 2 байна.
  • Бүлэг тус бүрийн туслах багш нар бүгд туслах багшийн мэргэжлийн сургалтанд хамрагдсан байгаа.
  • Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн багшлах арга зүйд тулгамдаж байгаа, багшийн мэргэжил ур чадвараа хөгжүүлэх, төлөвшүүлэх Боловсролын хууль болон бусад бодлогын баримт бичгийг судлуулан хөтөлбөрийг сар сараар хийж ажиллаж байна.
  • Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн мэргэжил ур чадвар маш чухал зүйл мөн. Үүнд багш нар нь мэргэжлийн байх, мэдлэг мэргэжилээ тасралтгүй дээшлүүлэх орчин нөхцлийг хангаж өгсөн Үүнд анги бүрийг цахим мэдээллийн сүлжээнд байршуулан “Сургалтын технологийн сан” бүрдүүлсэн. Ингснээр Хүүхэд нэг бүрийн авьяасыг нээн хөгжүүлэх чиглэлээр телевиз, интернэт цахим хуудсаар тэргүүн туршлагыг судлан хэрэгжүүлэх ажил хийгдэж байна.
  • Манай цэцэрлэг нь үндэсний сурган хүмүүжүүлэх өв уламжлалаар хүүхдийг хөгжүүлэх ажлыг гол болгон сургалтын хөтөлбөрийг боловсруулан үйл ажиллагаанд чиглүүлэн ажиллаж ирсэн
  • Хүүхэд нэг бүрийн авьяасыг нээх чиглэлээр багшид зориулсан сургалтанд багш нараа тасралтгүй хамруулж байгаа
  • Багш нарыг ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих боломжыг бүрдүүлсэн үүнд: багшийн хөгжлийн танхимтай, ном ,гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүнтэй болж байна.
  • Бэлтгэл бүлгийн багш Аздэлгэр, Ахлах бүлгийн багш Сарангоо нар нь 2014 оны 11-р сарын 8 нд багшийн багшлах эрхийн шалгалтанд орж тэнцсэн.
  • Багш Эрдэнэбилэг нь Боловсрол судлалын чиглэлээр магистрт суралцаж байгаа.
  • Тус цэцэрлэг нь мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан.
  • “АВЬЯАС “хөтөлбөрийн хүрээнд: тус цэцэрлэг нь эцэг эхчүүдтэй хамтран хүүхдийн юунд дуртай юу хийж чаддаг, юуг хийх дуртай зэргийг судлан түүний дагуу нэгдсэн хөтөлбөрийн загвартай болсон, Оньсхон цэцэрлэг дээр болсон даамны уралдаанд Бэлтгэл бүлгийн Пүрэвбаатар оролцож 1-р байранд орсон.
  • Нийт хүүхдүүдийн дунд даам, дуу, бүжиг, уран уншлага, зургийн дугуйлангуудыг ажиллуулаж байгаа.
  • “НОМ” хөтөлбөрийн хүрээнд: Хүүхдийг номонд хайртай,болгох гол зүйл бол,номны зургийг багш тайлбарлан ярьж ойлгуулах хүүхэд номыг өөрөө барьж,үзэх хоорондоо харилцан ярилцах багш эцэг эхчүүд хүүхдийнхээ насанд тохирсон номыг үзүүлэх харилцан ярилцах аргуудыг хэрэглснээр хүүхдүүд номонд дуртай ном урахгүй үзээд байранд нь хураах дадалтай болсон байна. 2-р улиралд цэцэрлэгийн хэмжээгээр шинээр 50 ширхэг ном авч ангиудын номын санг баяжуулсан.

ТАВ: МОНИТОРИНГ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЛААР:

  • Баянгол дүүргийн 18-19 дүгээр хорооны нийт 120 хүүхэд, бусад дүүргийн 25-30 хүүхэд бүртгэгдсэн, энэ хичээлийн жилд 170 хүүхдийн бүртгэлтэй ажиллаж байна.
  • Статистик тоо 167 хүүхэд мэдээлэл тайланг цагт өгсөн,
  • Хүүхдийн мэдлэгийг ахисан түвшингээр нь тогтоосон 1-р улиралд 80-85% тай тогтоогдсон
  • Анги бүлгүүдэд байгаа орчинг, тоглох орчин байхаар шийдсэн,хүүхэд бол тоглонгоо суралцах ёстой гэж үзсэн.Жишээ нь: Бэлтгэл бүлгийг тойруулаад үсчин, дэлгүүр, мөн монгол ардын тоглоом шагайгаар алаг мэлхий өрөх няслах, морь уралдах гэх мэт эдгээр тоглоомтой болохоор хүүхэд хамгийн эхэнд хоорондоо илүү нээлттэй харьцдаг болсон, энэ нь хүүхдүүд өөрөө өөрсдийгөө илүү нийгэмшүүлж хөгжүүлж байгаагийн нэг давуу тал харагдаж байна, багш нарын хүүхдэд хандах хандлага өөрчлөгдсөн.
  • Мөн ангиуд зүгээр нэг олон тоглоом өрсөн өрөө биш олон булангуудтай болсон .

Ангиудад дүрслэх урлагийн, хэл ярианы, номын, математикийн гэх зэрэг булангууд байдаг.Жишээ нь хүүхдүүд номын буландаа очоод ном уншихдаа заавал сууж унших шаардлагагүй. Хамгийн гол нь тухтай байж хүүхэд анхаарч төвлөрч, илүү ойлгоно. Тиймээс хэвтээд уншсан ч болохоор тийм орчныг бүрдүүлсэн. Мөн дэлгүүр сэдэвт тоглоомын буланд очоод дэлгүүрийн худалдагчтай харилцах юм худадлаж авах мөнгө өгөх , авах зэрэг  нь хүүхдийн хэл ярианы хөгжилд ч маш сайн үр дагавартай. Хэл яриа муутай  хүүхдүүд ингэж тоглохоор найзтайгаа илүү ярьж эхлэж байгаа юм. Энэ бүхнийг багш ажиглаад хүүхэд бүрээ судлаад, хэн нь юу сонирхдог, юуг яавал илүү хурдан хүлээж авах вэ гэдгийг тогтоох жишээтэй. Тэгэхээр хамгийн гол нь сургалтын орчинг зөв бүрдүүлэх хэрэгтэй, хүүхдүүд цэцэрлэгээ таслахаа больж байгаа, эцэг эхчүүд аль болох цэцэрлэгт нь явуулах сонирхолтой,ээж аав нь орой ирчихээд байхад явахгүй,багшаа би тогломоор байна, гэж цэцэрлэг дээрээ байх дуртай байдаг. Тэгэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

  • Архив, бичиг баримтын хөтлөлт журмын дагуу явагдаж гаднаас ирсэн бичгийн хариуг цаг тухайд нь явуулан дэвтэр хөтлөлтийг хийж ажилласан.
  • Цэцэрлэгийн өдөр тутамын үйл ажиллагаанд олон нийтийн сонгуульт ажилтан нар хяналтаа тогтмол тавьж ирсэн.Бөмбөөхөн цэцэрлэгийн ажил ерөнхийдээ тогтмолжсон, хэн юу хийх вэ гэдгээ хүн тус бүр ухамсрлан ажилладаг болсон.
  • Өглөө бүр нийт ирж байгаа хүүхдүүдийн ариун цэвэр ,эрүүл мэндийг эмч тогтмол үзэж эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх, шаардлгатай үед эмч хүүхдийн хоолой амыг утах, иллэг хийх витамижуулах ажил тогтмолжсон.
  • Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11-р сарын 9 ний өдрийн 311 дүгээр журамын дагуу Бөмбөөхөн цэцэрлэгтээ, цэцэрлэгийн үйл ажиллагаа дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам боловсруулан, дотоод хяналт шалгалтын нэгж ажилтан томилон, төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу байгууллагын үйл ажиллагаа багш ажилчид болон хүүхэд эцэг эхэд үзүүлж байгаа ажил үйлчилгээ нь байгууллагын хэмжээнд хяналт тавьж илэрсэн зөрчил дутагдлыг арилгах гэм буруутай этгээдэд хариуцлага тооцон ажиллаж ирсэн,Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн ажилд ямар нэгэн дутагдал гаргаагүй ажил жигд явагдаж байгаа.
  • Хүүхдийн хоол хүнсийг аль болох эх орны бүтээгдэхүүнээр хангах зорилогыг тавьж үүнд аньс, нэрс, мойл,чацаргана, аарц, өрөм, мах зөгийн бал зэргийг бүтэн жилээр нөөцөндөө авдаг.
  • 5-6 төрлийн орос улсын каш, эх орны гурил,хүнсний ногоо бусад хоол хүнсээр хангаж, бага насны хүүхдийн хоол хүнс хийх мэрэгжлийн тогоочтой.
  • Тогооч Батчимэг нь 2010, 2013 онуудад бага насны хүүхдийн хоол хүнс хийх сургалтанд хамрагдсан.

 ЗУРГАА. ТӨСӨВ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

  • Улсаас өгсөн хувьсах зардлыг багш ажилчдын нийгмийн даатгал, цалинд зориулалтаар нь зарцуулан хагас бүтэн жилээр нь тайлан гаргаж өгдөг.
ДОЛОО. ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД
  • Цэцэрлэгийн гадна орчин талбайн 20м2 газрыг зүлэгжүүлсэн ба нэг наст цэцэгийг100 ширхэгийг тарьж тохижуулсан
  • Цэцэрлэгийн харуул хамгаалалтыг сайжруулах зорилгоор цэцэрлэгийн гадна талд хяналтын камер 1 ширхэг, 2 ширхэг гэрэл тус тус байрлуулсан.
  • Замын хөдөлгөөний тэмдэг хүүхэд, анхааруулах тэмдгийг цэцэрлэгийн гадна талд 1 ийг байрлуулсан.
  • Хүүхдийн гар угаах угаалтуур болон бие засах суултуур хүүхдийн тоогоор хангалттай стандартад нийцсэн болно.

НАЙМ. ДОТООД АЖЛЫН ТАЛААР

  • 2014 оны хичээлийн жилд Бэлтгэл, ахлах, дунд, бага бүлгүүдийн хүүхдүүдийн насны онцлогт тохирсон оюун ухаан сэтгэхүйг хөгжүүлэх 15 төрлийн хүүхдийн эрүүл мэндэд аюулгүй модон тоглоомуудыг шинээр авсан.
  • Улирал, жилийн ажлын тайлан мэдээ үр дүнгийн гэрээ бусад мэдээг цаг хугацаанд нь чанартай хийж 2013 оны үр дүнгийн гэрээний биелэлт “А” үнэлгээгээр дүгнэдсэн болно.
  • Хичээлийн жилүүдэд эцэг эх иргэдийн саналыг, санал хүсэлтийн хайрцгаар хүлээн авч ажилласан ямар нэгэн, гомдол санал хүсэлт ирээгүй тухайн үед гарсан санал хүсэлтийг дор бүрд нь шийдвэрлэж ажилласан.
  • Багш ажилчдын дунд Багшийн ёс зүйн дүрмийг судлуулан хамт олон эцэг эхчүүд хүүхэдтэй зөв харьцах талаар сургалт ярилцлага хийж багш, туслах багш нэг бүр дээр Багшийн талаарх мэдээлэл,Багшийн ёс зүйн хэрэгжилтийн үнэлгээ,Багшийн бүртгэл судалгаа,зэргийг хөтлөн үнэлгээг тогтмол өгч ажиллсаны үр дүнд багш ажилчид хүүхэд эцэг эхчүүдтэй зөв боловсон харьцаж байгаад эцэг, эхчүүд сэтгэл ханамж сайн байдаг.
  • 2012-2013 оны хичээлийн жилд тулгуур эрхтний бэрхшээлтэй 1 хүүхдийг авч хүмүүжүүлээд сургуульд амжилттай бэлтгэж өгсөн. Тухайн хичээлийн жилд эмзэг бүлгийн болон хөнгөн хэлбэрийн, хөгжлийн бэрхшээлтэй 1-2 хүүхдийг эрүүл хүүхдүүдийн дунд авч ажиллах боломжтой.
  • Байгууллагын үйл ажиллагааг ил тод болгох талаар хийсэн ажлууд: өглөө 8 цагаас оройн 19 цаг хүртэл өдрийн туршид Хүүхэд тоглох, бие засах, гар нүүрээ угаах, хооллох, зурах, урлах, ном үзэх, дуулах гэх мэт цэцэрлэгт явагддаг бүхий л үйл ажиллагааны явцыг эцэг эхчүүдэд ил тод нээлттэй болгох ажлыг тасралтгүй явуулж ирсэн. Хүүхэд эцэг эхчүүдэд үзүүлэх боловсролын үйлчилгээг шуурхай ил тод болгохын тулд цэцэрлэгийн бүх анги танхим, кордор, гал тогоо, гадаах орчин зэргийн нийтэд нь камержуулсан байгаа. Эцэг эхчүүд хүүхдээ өөрсдийнхөө дуртай цагтаа харж бидний ажлыг хянаж байдаг.

ЕС. ХӨТӨЛБӨР

  • Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх
  • Монгол Улсын Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын 2013 оны 08 сарын 09 ний өдрийн тушаалаар “Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх журамыг шинэчлэн баталсан.
  • Тус цэцэрлэг нь мэргэжлийн 6 багштай бүгд СӨБ –ын сургуулийг бакалавар зэрэгтэй төгссөн. Энэ журмын дагуу 1, 5 дахь жилдээ ажиллаж байгаа багш Аздэлгэр. Сарангоо, Эрдэнэбилэг нарыг үндсэн сургалтанд хамруулсан. Энэ хичээлийн жилд Багш Аздэлгэр, Сарангоо нар нь багшлах эрхийн шалгалт өгч багшлах эрхийн үнэмлхээ авсан байгаа.
  • Магистр зэрэгтэй багшийн эзлэх хувь17%
  • Бакалавр зэрэгтэй багшийн эзлэх хувь 100%
  • Багшлах эрхтэй багшийн эзлэх хувь 66%
  • Цаашид багш, арга зүйч, эмч, туслах багш нараа журмын дагуу мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг багшийн мэргэжил дээшлүүлэх чиг үүрэг бүхий сургалт, арга зүйн төв байгууллага, дүүрэг нийслэлийн боловсролын газартай хамтран ажиллах болно.
  • Багш Н.Эрдэнэбилэг нь Боловсрол судлалын чиглэлээр магистрт сурч 2015 оны 1-р сард төгсөнө.
  • Багш болон туслах багш нарын мэргэжлийг дээшлүүлснээр ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, тасралтгүй хөгжлийг хангах таатай нөхцлийг бүрдүүлж байна.

ДҮГНЭЛТ: 2014-2015 оны  хоёр дугаар улиралын ажил төлөвлсөн ёсоор сайн  биелэгдэж ажилласан.



 

coupons for prescription drugs eblogin.com cialis manufacturer coupon 2016
2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН 2-Р УЛИРАЛД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАНХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 1
Өнөөдөр зочилсон 1078
Энэ 7 хоногт 102
Энэ сард 226
Нийт зочилсон 33061